...

Хаврын тэнгэр хувираад л..Салхилаад өнөөдөр жаахан онц үгүй өдөр шиг. Гэхдээ зүгээр хэхэ.



Ойрд сэтгэл санаа их сайхан байна өө гэнэт гэнэтийн зүйлс гэв гэнэт тохиолдоод л бээнээ.
Зарим зүйлсийг амьдралаас хэтэрхий хүсээд байхаар хорвоо ертөнц өгөхөө түр хойшлуулаал хүсэх тусам хясаад байдаг ч юм шиг хааяа санагдаад байна хэхэ.
Цаг хугацаа ч бас биднийг хүлээлгүй биднээс асуухгүйгээр өөрсдийнхөө жамаар урагшилж байдаг учраас зогсоож үл чадна. Өнгөрсөн цагт чи хэнтэй юу хийж ямар дурсамж үлдээсэн чинь тархиндаа дурсамж хэвээр үлдээд л хааяа нэг ухаж гаргаж ирээд баясаж байхад хангалттай мэт санагдах болж хэхэ.

Догдлол, уураг тархи минь тайвширч мартаж, санаж, баясаж хөөрч, мартсан зүйлсийг эргэн сануулж буй мэт... Дассан сэтгэл гэдэг уг нь сайхан ч, буруу цагт буруу хүнтэйгээ таарах юм бол тэр нь там болон хувирдаг байх гэж боддын хэхэ.
Нэг л өдөр надаас ч бас чамаас тэр нүүр буруулж, үл тоож, зөвхөн өөрийн зөвхөн өөрийгөө боддог аминчхан жижигхэн уураг тархитай тэр сэтгэлийг би л ахиж аргадаж буцаж хайрла гэж өөрийгөө зовоохыг хүсэхгүй бас чадахгүй...
Дан ганц миний хувьд ч биш хүн бүрийн хувьд аз жаргалын эхлэл, аз жаргалтай өглөө бүрийг угтаж, өдөр үдэш бүрийг үдээсэй гэж хүсэж байна. Үүнийг уншсан та ч мөн ялгаагүй.



Comments

Popular posts from this blog

Ялгуун

Тавдугаар сар.