Helloooo, summer!

Удаан хугацаанд бичсэнгүй ээ, сайн уу хоёрдахь амьдрал минь ээ хэхэ



Чамгүйгээр би бичихгүйгээр амьдрана гэдэг юу л бол гэж бодогдоод зорин бодон бодон бичиж сууна аа :)
Олон олон шинэ сонирхолтой зүйлстэй учирлаа, тулгарлаа, сандарлаа, балмагдлаа, хэхэ. Эцсийн дүгнэлтийг хийхэд эрт байна, юу байна цаг байна. #Done

Баяр наадам, Монгол улсын маань 5 дахь ерөнхийлөгчийн сонгууль болж дуусаад хүсэж дэмжсэн ерөнхийлөгч маань сонгогдсонд таатай байгаа, хэлж ярисандаа байгаад ажил үүргээ сайн биелүүлээд, Монгол гэх энэ улсынхаа сайн тэргүүлэгч нь байхыг одоо харах л байна. Наадам сайхан болсон, анх удаа наадмын нээлт зорин очиж үзэж үзлээ, өөрийн эрхгүй монгол хүн юм болхоор огшоод л ирдэг юм байна лээ нэг тийм сонин мэдрэмж төрөөд хэхэ гэхдээ таатай нэг тийм үгээр хэлмээргүй сайхан мэдрэмжийг хэлж байгаам шүү :)
Ммм, хамгийн хамгийн нь насны минь тоо нэгээр нэмэгдсэн бас нэгэн шинэ тооруу ороод явчлөө хэхэ. 10н жилийн өмнө төрсөн өдрийн бялууны лаагаа үлээхдээ хэдхээн зүйлсийг хамгийн ихээр үнэнгээсээ хүсэж байсан минь 10н жилийн дараа эргээд нэг харахад миний хүсэл биелжээ. Хүслийг минь сонссон хорвоо ертөнцдөө баярлалааа ❤ <3

Нэг зүйлийн тухай бичих гэхээр дэндүү нурших маягтай болчинооо хэхэ гэхдээ л арай л хурдан яваад байна уу үгүй юу цаг хугацаа хэхэ.


Comments

Popular posts from this blog

Ялгуун

Тавдугаар сар.