Юмс...

Юм, юмс... 
Юм юмруу үсчихээ боличжээ хэхэ, саваагүй бас сахилгагүй зан хөдлөх нь багасаж хэхэ гэхдээ бас яаж зүгээр байхав хааяа саваагүй сахилгүйтнэ ээ кк.
Блогоо бүр хаячихгүй л байгаам хааяа нэг шагайгаад л, завсарлаад байсан одоо нэг сэргээх гэж үздэг юм уу. Би өөрөө байгаа л юм чинь ганц нэг бичлэг со са байсан нь хэрэгтэй юм бол уу. 
Наранд дуртай ч нар хэтэрхий шарахаар үүл бас бороог үгүйлээд тэгээд үүл нь гараад бороо нь орохоор нарыг хүсэмжилдэг нь хэвээрээ л байна би жаахан нас нэмсэн л болохоос насандаа харагддаггүй нь ингээд сахилгагүй сэтгэлгээтэй юм болхоор царай нь хөгширдөггүй байх аа хэхэ. Хэзээ нэг буйр сууж нас намбандаа харагдаж үе тэнгийнхэн шигээ болно доо яалтайв...
Би, би, өөрийнхөөрөө шийддэг дураараа зан минь нэг л мэдэхэд хоёр бодож нэг шийддэг болж. Хүмүүс ч зам замаараа, мөр мөрөөрөө л явж байна би ч мөн адил. Хааяа нэг дуртай дуучин хамтлагийн тоглолт үзчихдэг, найз охидуудтайгаа уулзаад шөнөжин чалчиж, анхны үнсэлт анхны хайрын тухай хөгжилдөн ярилцдаг байсан үе минь алсран одоод байх шиг... Дүгнэлт амьдрал, амьдралын хэв маяг минь нэгэн хэвийн хэмнэлд хэдийн орсон юм шиг хэхэ. Хааяа энэ хэв маяг таалагдаж байгаа ч хааяа жаахан уйтгартай санагдах юм.
Нэгэн хэвийн хэмнэл гэснээс бүх л юмс нэг л сонин нэг газраа зогсчихсон юм шиг цаг хугацаа ч мөн адил. Жаргалтай хайрлуулж байгаа ч бас жаахан  айж байна. Ийм мэдрэмжүүдийг сэтгэл догдлолуудыг үнэнгээсээ мэдэрч үзээгүй байсан юм байхдаа ч гэж бодогдох шиг... Ер нь хүмүүс өөрт ноогдох аз жаргалыг олоогүйдээ бус цаг гаргаагүйдээ хоосон хоцордог. Дэргэд байгаа сайхан бүхнээ цаг ямагт мэдрээрэй...

Comments

Popular posts from this blog

Ялгуун

Тавдугаар сар.