Бодрол ...

Сайн уу хонгорхон хайрт блог минээ хэхэ бичилгүй уджээ.
Юм гэдэг их олон талтай байдаг юм байна өө. Хүний амьдралд ч мөн адил маш олон зам таардаг л юм.



Инээж ханиагаад сайхан явах ч үе байна, гудайх ч үе бас байна шүү хэхэ.
Одоо байгаа энэ үедээ л баярлаж талархаж сууна даа би гэдэг хүн. Надад 2 зам байсан.
Эхнийх нь замаар явбал ирээдүйд минь аюулгүй, гэрэлтэй, замд минь хангалттай хоол хүнс, амар тайван.Хүн бүр л тэр замыг чиний зөв зам, энэ замаар явбал чи алзахгүй, сайхан зам гэж уулга алдана. Тэр замаар явахад надад алдах зүйл байхгүй, гэхдээ тэр замын төгсгөлд очиход би нөгөө замаараа явахгүй яаав даа гэж харуусах вий.
Тийм болхоор хад чулуугаар дүүрэн бартаа саадтай, эгц замаараа би урагшилахаар шийдсэн. Хэдий бартаатай бүх зүйл байхгүй ч гэсэн би энэ замаараа алхахад сэтгэл минь жаргалтай, өөрийн дотор минь уужим санаа алдахгүй сайхан л байна...

Comments

Popular posts from this blog

Ялгуун

Тавдугаар сар.