Posts

Алхам алхамаар...

Би ер нь бүгдийг мэдрэх дуртай энэ нь заримдаа надад жаахан төвөгтэй санагддаг. Гэхдээ л надад мэдрээгүй зүйл, амтлаагүй амт бусдыг бодоход их ч юм шиг санагддаг жаахан шуналтай байна уу? хэхэ. Нөгөө талаар бас бусдын хүсээд ч уйлаад ч гуйгаад ч олддоггүйг би амсаж, мэдэрсэн. Тал талаас нь бодож үзэх нь зөв болов уу гэж боддын ;) Юм бүхэн хоёр талтай гэдэг энэ үгс маш олон бас өргөн агуулгатай. Сэтгэлээ яг дэлгээд тэгээд ингээд гээд биччихмээр байгаа ч бас л сайн доторхоо уудлаж цаасан дээр буулгаж чадахгүй юм. Цаасан дээр буулгана гэдэг чинь бас л тийм ч амар биш. Хүмүүсээс их олон өнгийг ажиж, харж байна. Зүгээр л ажиглах нь сонирхолтой бас хөгжилтэй санагдахынмаа... тэгээд олж хармаар байгаа өнгөө олоод харчихад л болоошд гэж боддог болоод байгаа. Нээх тайван ч юм шиг... ***Өнгөрсөн бүхэн түүх болж үлддэг шиг энэ намраар сэтгэлээ хайрцаглаж, хайрыг хүлж, хажуугаар нисэлдэх навчисыг өмчилж, хаа холын дурсамжруугаа нисэн очиж, тэндээ хавар болтол хоргодмоор байгаа ч зүрхэнд минь...

Day of diary

Image
Эгэл жирийн өдрүүд... Ер нь сайхан байна аа цаг агаарч бас сайхан байна. Сүүлийн үед өөрөөсөө нэг юм ажиглаад байдаг болж. Өмнө нь нэг гүрийвэл исто гүрийсэн шиг гүрийдэг байж дээ. Одоо тийм их тэвчээр, тэмцэл хичээл зүтгэл, итгэл сэтгэл надаас гарах бол уу? гэж бодогдоод нөгөө гал цогтой, дөлтэй байдал минь нэг л тайван нам гүм аниргүйрүү уусан шингэсэн мэт мэдрэгдэх болжээ. Энэ юуныхав... хэхэ Сүүлийн үед Уг нь юм юм амжуулкаал ядах юм тэгсэн бас л амжкуумаа шал тэнэг.  Өө, нээрэн монгол эмч нар болимоор юм аа шинжилгээний хариу гайгүй гарчихгүй юу тэгсэн чинь чи эдгэрчиж гссс уг нь үнэнгээсээ байсан бол сайхан л байна би ч өөрөө ура гээл хашгирахсан даанч үгүйм даа, миний бас гэр бүлийнхэн надад хайртай хүмүүсийн минь хичээл зүтгэлийн гавьяа үр дүн юм шүү дээ.  Гоя хүнүүстэй ярилцах, ярилцаад суух цаанаа о нэг гоя тээ. Заа бараг л хуурай шахуу эгч минь түр ирчихээд уулзаад байхан байна өө... <3 :)

Эргэж харахаас залхуу хүрэх үе бас байх юм аа

Image
Эргэж харахаас залхуу хүрэх үе бас байх юм аа...

Yess, done 10 month

Дурлаад л дурлаад л яваад байсан.. Хийж үзье гэж бодож байсан зарим зүйлсийг өнгөрсөн 10р сард хийж үзлээ.. Муугүй ээ, гэхдээ санаж бодож л байсныг бодвол тийм ч сэтгэлд хүрсэнгүй эээ гжж кк. Дандаа санаснаар болно гэж юуу байхав тиймаа. Нээрээ Даль жигүүрийн бичсэн Сахиусан тэнгэрүүд гэдэг номыг сонирхож үзэв ээ.. Амьдралд янзан бүрийн саад бартаа тулгардаг, хамгийн чухал нь гарах гарцтай нь хамт тэр олон саад бэрхшээлүүдийг бэлдэж өгдөг гэдгийг өөртөө дахин батлав. Баярлалаа Даль Жигүүр минь чамд хэзээ нэгэн цагт чамтай халуун кофе уух боломж олдоно гэж найдаж байна :)

Шиклааааддд...

Хэхэ, ойрд ингэж гоя тааваараа сууж шиклааадд идээгүйм бээнэ шүү кк. Ганаа ч гайгүй л амттайм байна хар нь кк. Нээрэн нэг хэсэг би өдөр болгон хар шиклаад иддэг байсын байна шд сая гэнэт санасан чинь идкүү л бол нэг л юм дутуу санагдаад байдаг байсын тэр үед яааг хуурай юм идээд араас нь шингэн юм уухгүй л бол болдгүйтэй адил, хэхэ. Тэгэхээр хар шиклааданд байдаг нэг төрлийн вит ч юм уу ямар нэгэн юм нь биед дутагдсан л гэж манай ээж оношилсон тэгээд л өдөр бүр л надад хар шиклаад өгдөг байсан одоо ч хар шиклаадаа мартсан байсан байна шд амт ч гояээнааа ниам ниамммм. За тэр шиклаад ч яахав би түрүүн атуусанд явжээхдаа хажууд суужийсан гэр бүлийг хараад аймррр атаархсан кк. Хүүхэд нь нээх хөөрхөн уурлаад л чихэр идий гээд аав нь шүд чинь өвдөө биз дээ гээд л, хүүхэд нь аавыгаа цохиод машиндаа намайг өнөөдөр суулгаагүй гээд гомдож момдоол, аав нь инээгээд л аавынх нь машины дугаар явдаггүй шдээ миний хүү гээд л. Ээж нь хажуунаас нь хараад л инээгээд л хүүхдээ өхөөрдөөд л... Яг л миний ...
Толгой ажиллахаа боличоодийна шүү гжжж кк. Зарим нэг үйл явдал буруу өрнөөд байх шиг!!!

Би үзэсгэлэнтэй биш...!

   Би үзэсгэлэнтэй биш...! Надаас чи төгс төгөлдөр гоо сайхныг олж харахгүй. Гэхдээ яагаад ч юм, чи миний эгэл жирийн, онцгой юм, юу ч үгүй төрхөнд татагдсан....   Би гэхдээ яагаад гэдгийг мэдэхгүй. Магадгүй би ердөө л ЦОР ГАНЦ учраас тэр байх. Чи зөвхөн төрхөнд дурлагч. Гэхдээ би үүнийг чинь зөвшөөрөхийг хүсэхгүй. Гаднах төрх минь үнэндээ минийх биш. Гагцхүү цаг хугацааны өмч. Одоо байгаа нүүр царай минь зөвхөн он цагийн боол юм. Хүрэн нүд, хамар, уруул, арьс, урт хар үс бүгдийг нь тэр өөрийн мэдлээр, миний зөвшөөрөлгүй өөрчилж чадна. Минут секунд урагш мөлхөх тутам би ОДОО -гоос холддог...Тэгэхээр яг одоо чиний дурласан энгийн төрх аугаа их хоосон юм... Жинхэнэ би гэгчийн ГАНЦХАН хувь нь энд амьдардаг. Харин гагцхүү чамд би нэг л ҮНЭНИЙГ ШИВНЭЖ чадна. Чихээ ойртуул даа... Зүрх минь, ямар ч он цагийн уртад бүдгэрэхгүй, хав халуун цуст...Тэр бол БОДИТ үнэн. Цаг хугацааны хүлээсэнд үл баглагдах цор ганц албат минь. Тэр хэзээ ч хуучрашгүй, бас хэзээ ч өөрчлө...