Хүнд юу эс бодогдохов...(:

Хүн судас цохилж, зүрх ажиллаж буй цагт юу эсийг бодохов...

~Хааяа...
Хааяа бүүүүр нэг л сонин болчоод болдог байх юм. Юу ч санаанд таалагдахгүй, таарахгүй.
Нэг тийийийийийийийиймм, сонин цаг мөч хүн бүрт тохиодог доо...
Тэгээд хэсэг найзуудтайгаа өнөөдөр яг ойрын үед мэдрэгдээд байгаа асуудлаар ярилцлаа. ):

Хэхэ, тэгсэн хүн бүрт л тохиолддог гэдгийг мэдээд жаахан тайвширав... Үүнийг хоорондоо ярилцаад "Ганцаардал" гэж нэрлэв (:

Урьд нь ганцаардах үе байдаг байсан ч дэргэд минь үргэлж хайртай халамжилдаг хүмүүс минь үргэлж хамтдаа байдаг байсан болхоор би анзаардаггүй байж... Тэднийхээ халуун сэтгэлийн хайранд умбаад ганцаардал гэдгийг тоож сөхөж хараагүй явж, ганцаараа байхаар хүн ихийг бодож, ухаарч, алдсан цаг хугацааг эргүүлж авчирахыг хичнээн их хүсч, хичээдэг юм бэ? гэдгийг одоо л мэдэрч байна...

Урссан усыг буцааж урсгаж болдоггүйтэй адилаар алдсан цаг хугацааг буцааж нэхэж болдоггүй.

Хойшид өнгөрөөх цаг хугацаагаа алдахгүйгээр харамсахгүйгээр, эргэж харж санаа алдахгүйгээр өнгөрөөх нь хамгаас чухал.

Comments

Popular posts from this blog

Ялгуун

Тавдугаар сар.