Инээдээр шинжихүй.

Хүнийг яаж инээж байгаагаар нь бас шинжиж болдог гэнэ шүү...
Та өөрийгөө доорхи инээдүүдээс аль нь вэ? гэдгээ сонгоод умшаарай.


Амаа гараараа таглаад инээдэг хүмүүс хүч , боломжиндоо итгэдэггүй, бачимдуу, даруу сэтгэлээр бусдыг шинжиж, өөртөө их шүүмжлэлтэй ханддаг.
Итгэмтгий , гэнэн хүн толгойгоо гэдийлгэж инээдэг.
Мөрөөдөмтгий зөгнөмтгий хүмүүс инээж хөхрөхдөө толгой, нүүрэндээ гараа хүргэдэг.
Хамраа үрчийлгэж инээдэг хүмүүсийн үзэл бодол мэдрэмж нь түргэн солигддог ба сэтгэл нь цагийн аясыг даган хөрвөж байдаг.
Амаа ангайж чанга инээдэг хүн гавшгай, золбоолог байдаг.
Шүдээ ярзайлгадаггүй инээдэг хүн сайхан зантай байдаг.
Инээхдээ толгой дал мөрөө хөдөлгөдөг бол янаглангуйн шинж.
Нүдээ анивчин инээдэг хүн бол сүсэг бишрэлгүй.
Ямагт инээж явдаг хүний амьдрал нь өөдрөгийн шинж.
Инээж байхдаа ам нь ангайсан ч нүд нь харагддаггүй бол хувь заяатайнх.
Инээж байхдаа чичирхийлдэг эмэгтэй өөр хүнд дуралсаных гэнээ.

Инээд гэснээс энд ирээд худлаа инээмсэглэлийг мэддэг болсон шд хэхэ.
Хүн сэтгэлээсээ инээнэ гэдэг хичнээн цэвэр ариун зүрх сэтгэлтэйг илтгэж буйн хэрэг гэж боддог...

Гэвч үгүйм байна...Заримдаа үед бүүр дэндүү худлаа инээгээд байх юм, зарим хүмүүс...
Тэдний нэг л болчихгүймсан... хммм

Comments

Gundegee said…
hehe negentei n tustei ineedeg yum shig bna. gehdee ichchihlee hehe.
Mercy said…
Aaa, hehe. Yaaj ineedgiig ni barag oltson kk.
Uuganaa said…
template ni goe boljee
Mercy said…
Hehe, Vlmedehdee deenks ^^

Popular posts from this blog

Ялгуун

Тавдугаар сар.