Замын дундаас шантрахгүй байх.

Cайныг л олж харах томруулдаг шилтэй бол.

Дуусах цагийг тодорхой байлга.
Хаанаас эхэлснээ өөртөө байнга сануул
Дээр хэлсэнчлэн өөрийнхөө багахан амжилтад ч итгэлтэй бай. Өчүүхэн гэж бодох хэрэггүй, бусад амжилтуудтай харьцуулах ч хэрэггүй. Чинийх байгаагаараа амжилт, бусдынх ч бас. Тиймээс юунаас эхлээд юутай болсноо байнга санаж байхын тулд, тэр хөдөлмөрөө мартахгүй, хайран гэдгийг нь өөртөө сануулахын тулд энэ зорилгыг тавихаас өмнөх өөрийгөө байнга дотроо санаж байгаарай.

Өдөр бүр бага багаар урагшил
Зорилгоороо амьсгал. Чи зүгээр л нэг зүйл хийж байгаа биш харин амьдралаа өөрчлөх чухал зүйл хийж байгаа гэдгээ сана. Өнөөдрийн жингээ хасах, гадаад хэл сурах, булчинлаг болох, мастерийн судалгаа гэх мэт чиний хийж байгаа зүйлс хэлэхэд жижигхэн мэт санагдаж болох ч эдгээр жижиг зүйлс нийлж байж илүү мундаг чамайг бүтээнэ гэдгийг санаж дорд бүү үз. Өдөр бүрт 10-хан минут дасгал хийж байгаагаа, тавхан шинэ үг цээжилж байгаагаа, нэг хуудас зүйл л орчуулж байгаагаа багад битгий бод. Харин аз жаргалтайгаар зорилгодоо хүрэх боломжтой байгаадаа талархаад бага багаар урагшлаарай.

Эцэст нь аз жаргалтай бай
Инээмсэглэ, аз жаргалтай бай.
Мэдэж байна аа, мэдээж бүх зүйл санаснаар болохгүй, хэцүү үеүд зөндөө тохионо. Гэхдээ тэр бүрт битгий амьдрал нурчихсан мэт царайл. Амьдрал цааш үргэлжилж, чи амьдрах хэрэгтэй. Үүний тулд санаж явах нэг зүйл бол хэт их хүлээлтийг өөртөө үүсгэж болохгүй. Зорилго чинь биелэхгүй л бол эсвэл яг чиний санасан тэр замаар бүтэхгүй л бол чамд байгаа бүх зүйл нурах юм шиг бодож болохгүй. Зорилго, зорилгодоо хүрэх үйл явц бол амьдралын энгийн нэг хэсэг. Тиймээс хэтэрхий хүндээр хүлээж авалгүй, хийх ёстой зүйлээ хийж, түүндээ хүрч чадна гэдэгтээ итгээд аз жаргалтай цаг мөчүүдийг өнгөрүүл.

Жаахан юм сануулахгүй бол бүр назгайрчээ энэ Мээрси... хэхэ

Comments

Хүчтэй байгаарай Мөөрси. Буцаж ирсэнд тань баяр хүргэе
Mercy said…
Хэхэ, Хэн нэгэн баярлалаа харин одоо буцаад блогоо хөтлөөд эхэлж байгаа,орж гарч бай л даа хаа холын сонин сайхан сонсмоор л...

Popular posts from this blog

Ялгуун

Тавдугаар сар.