2017оны анхны поост..


2017 wish list...
Хүнээс магтаалын үгс сонсох чинь яааасс аятайхан гээч хэхэ.. :😌
Шинэ он гарав уу үгүй юууу аягүү аятайхан санал хүлээж аваад л, гайхаад инээгээд энд бичээд сууж байна.



Зөөлөн юм шиг мөртлөө хатуу, хатуу юм шиг мөртлөө зөөлөн.
Хүмүүсээс янзан бүрийн үгсийг сонсох дөө амьдралд. Зарим нь агаарт хөөргөнө, зарим нь газарт буулгана. Би ер нь сонсох дуртай заримдаа бас ярих дуртай. Гэхдээ үгсийг.
Жаргал зовлон, уналт, ололт ээлжилж байхдаа амттай байдаг амьдралын өнгө аясаар нь дагах үедээ дагаад л, сөрөх үедээ сөрөөд сөгдөх үе байсан ч шүдээ зуугаад босдог хорвоогоор хачин жигтэй хүмүүсийн ойлгогдошгүй зан авиртай таарч л явна даа амьдрал минь.
Итгэж чадахгүйнэээээээ ингээд 30хүрчихлээ шд бурхан минь гэж.
Хүүхэд байхад хүмүүс 30настай гэхээр л нэээх хөгшин санагдаад байдаг байсан, тэгсэн одооо өөрөө хаха, үнэн хөгжилтэймааааа.
Би багадаа ингэж боддог байсын хэхэ, ер нь бичих дуртай байсан болхоор 30настай үеийнхээ тодорхой хэмжээний бодит төсөөлөлийг дотроо буулгадаг байлаа. 30нас гараад л 31,32,тайдаа хуримаа хийгээд тэгээд хуримаа хийчээд хүүхэд төрүүлнэ гэж боддог байж билээ хэхэ. Хуримаа хийх хүртэлээ өөрийн гэсэн байр суурьтай болчихсон, дуртай мэргэжлээрээ ажиллаад бас хайртай хүнтэйгээ сайхан амьдраад, өөрсдийн бяцхан хаант улсдаа аз жаргалтай, амар тайван амьдрана гээд л.
Харин амьдралд юу эс тохиолдохов. Үхэх сэхэх дээрээ тулаад, өнөө маргаашийн настай насгүй нь тодорхойгүй, найдваргүй бүх зүйлс бүдэг.
Өвчин гээчийг яс махандаа шингэтэл мэдрэх үед юуун тэр өөрийн байр суурь, хурим, гэрлэлт хүүхдийг дараагийн байранд хойш тавих болдог юм байна лээ.
Өвдөхгүй л байвал, надад хайртай, хайрладаг хүмүүсийн сэтгэлийг шаналгахгүй, зовоохгүй л байх юм шүү гэсэн ганцхан бодол толгойд байдаг юм байна лээ.
Ямар их тэсвэр, тэвчээр шаардаж санаа алдалт, шантрах гээд л ямар олон зүйл байсан гээч.
Миний бүх хүсэл мөрөөдлийг хулгайлсан ч, одоо ингээд байгаадаа баярлаж талархаж энгийн нэг амьдралаар амьдрах биш ер бусын гайхамшигтай санаанд багтамгүй сайхан, ёстой жинхэнэ амьдралын амтыг амтлуулж байгаа бүх зүйлд нь амьдрал чамд баярлалаа 30 нас минь сайн уу? хэхэ.
Нэг л сонин цаанаасаа бодол, сэтгэл үйлдлүүд минь өөрчлөгдөөд ямар нэг юмыг болох уу болохгүй юу, зөв үү буруу юу, юмны наана цааныг боддог болчихжээ байгаалаасаа ооя хэхэ.
Буруу хазгай гишгэж болохгүй, хайнга үг, үйлдэл, боддогоосоо өөр байж болохгүй.
Өөрийнхөө төлөө өөрийгөө ялан дийлж, бууж өгөлгүй урагш зүтгэсээр л байх болно.
Амжуулж чадахгүй байгаа зүйлдээ цухалдаж бухимдалгүйгээр, юм бүхэнд цаг гэж байдаг тул ирээдүйд юу хийж чадах вэ гэдгийг сайн тунгааж сурах нь чухал юм байна гэдгийг санан санан бодон байхыг хичээх болно оо.
Дэргэд минь 364хоногийн 24цагийн турш надтай байж түүхийг минь хамт бичилцэх гэж ирж буй шинэ ондоо:😌 🙏🏼 бусдын сэтгэлийн зовлон жаргалыг чадлаараа хуваалцаж, эмч биш ч эмч шиг байж өвдсөн шархалсан нэгнийг эмчилж, багш биш ч багш шиг алдаан дээрээс нь зааж зөвлөхийг заан сургахыг чин сэтгэлээсээ хүсэж байна аа бас би зүгээр нэг үерхэх төдий залуу биш заяаны хань ямар ч үед минь хамт байх тэвчээртэй, ухааныг, дан ганц аз жаргал биш жаргал зовлон нь хосолсон дахин нэг гайхалтай сайхан жилийг хүсэж байна аа 2017он минь ээ хихи.
Энэ олон хүсэлтүүд дундаас хамгийн их хүсэж буй сургуулийг минь надад өгөөрэй хихи
🙏🏼
Зөө тэгээд ганц дуу сонсоё оо :)


Comments

Unknown said…
30nas uu, yag chinii xeldegeer ix boddog nas. Amidral urgeljilseer l baix bolnoo.
Mercy said…
Yeappp, үргэлжилсээр л байна аа…
zzzz said…
" 40 насанд амдьрал дөнгөж эхэлдэг" гэж киноны сайхан үг байна. Заа тэгээд киногоо үзийдөөө
Mercy said…
Би үзий л дааааа! Надад кану үзүүл :P

Popular posts from this blog

Ялгуун

Тавдугаар сар.