Яаадийн бэээ, яаадийн би бичих дуртай.

Салхинд туугдах бороо дээрээс минь асгахад
Сэтгэлдээ би бүтэн байхад шүхэр яагаад барина гэж
Сарних бодол дундуур намайг сатааруулах байхад
Сарнаас би гуниг гуйгаад яагаад одоо уйлна гэж...



Нэг л сонин хөндүүр оргиод л байсан. Тэгээд бодлоо л доо. Би ер нь яагаад? гэдэг асуулттай тулгараад хэхэ, инээд хүрээд өөрийгөө шоолоод бас нэг хүнийг шоолоод бодохоор л инээд хүрээд байлаа хэхэ.
Овоо босгоогүй бол шаазгай юуунд суухав дээ гээд хэлчий хэхэ. Хүнээс асуухаасаа өмнө өөрөө эхэлж бодож үзсиймүү? 

Өөртөө баярын мэнд хүргэнээ яаады, хэхэ. 16н жилийн ойн баярын мэнд шүү Энэрэлтээ!
Заа даа, бараг л 16,17н жил болчихож анх бичиж эхлээд. 
2002 онд анх зүгээр л нэг нимгэн жижигхээээн тэмдэглэлийн дэвтэр дээр бичиж эхэлжийсан санагдахын. Тэр үед аягүү инээдтэй ээ, өглөө тэгээд ангийн хичээл дээр тэгээд, шатар дээр тэгээд гээд л өдөрт болсон өөртөө чухал гэж бодсон үйл явдлуудаа бичдэг байсын... Сарын эхэнд л энэ сард тийм тийм зүйл хийх ёстой, тийм зүйл нэмж сурмаар байна гээд сарын сүүлд бүгдийг нь чеклээд л орхидог байжүлээ одоо бодоход маш дурсамжтай л юм. 
Сэтгэл санаа тогтож өгөхгүй болхоор нь блогоо түр хаая гэж бодсон, гэнэт яагаад би хаах ёстой гэж. Өөртөө чухал гэж боддог байсан хүндээ гомдсоны төлөө ингээд байхдаа яахав дээ шооооол мингарын гээээл буцаад инээмсэглээд л бичээд суужийна одоо, хэхэ...
Истой инээдтэй жижкэээн амьтан юм ааа чи хэхэ.
Асуухаасаа өмнө эхлээд бод, энэ хүний талаар би юу мэдэх билээ, юуг мэдэхгүй билээ. 
Энэ хүний ертөнцрүү нэг удаа ч болов шагайж үзсэн билүү? Яриж бичсэнийг ойлгож уншаагүй болоод л ахин асуусан байх. Ямар нэгэн шалтгаан үгүй бол асуудал үүсэхгүй байх. Би тэр асуудлын шалтгааныг мэдэх билүү, мэдэхгүй билүү гэж нэг удаа ч болов бодож үзээгүй чинь илт л байсан.. хэхэ
Би уг нь хүн танихдаа тийм ч муугүй л юмсан гэж боддын тэгсссс истооо өөрийгөө 5:0 ддэг байна шдээ өөрөө өөртөө хихи,

Зүрхээ халуун байгаа дээр нь хайрла.
Зүсээ залуу байгаа дээр нь дурла
Зовлон чи юу юм бэ? гэж уужраад
Зүгээр амьд яваадаа баярла

Тархиа бүлээн байгаа дээр бод
Толгой гудайхгүй тэнгэр алдал
Тоост хорвоод нэг өдөр мөр нь үгүй болно
Торгон дээлээр ижийгээ гоёод хамт зургаа татуул.

Өнгөрсөн өдрийн хойноос харж суугаад, өчигдөрийн орсон бороог чи яагаад ширүүн орсон бээ? яагаад над дээр тийм ширүүн оров оо гээд дахин ахин асуух хэрэггүй ээ хонгор минь. 

Чи юуунд итгэдэг вээ яагаад, ямар балай юманд итгэдэгийн гэхийн оронд яагаад итгэх болсын, яг юу нөлөөлсийн гээд цаад учирыг нь юу ч мэдэхгүй байж хүнийг эвгүй байдалд оруулах бүдүүлэг зан шүү!!!

Би нэг гацуур модыг удаан ширтээд сэтгэл тайвширна.























Comments

Popular posts from this blog

Ялгуун

Тавдугаар сар.