Nothing...

...Гэхдээ би богинохон харилцан яриаг хүсэхгүй байна. Чи над руу зүгээр л “Сайн уу?” гэж хэлэлгүйгээр зурвас бичиж бай. Яагаад өнөө өглөө эгчдээ уурласнаа бас яагаад чиний хүзүүний зүүн талд европ тив шиг хэлбэртэй сорви байдгийг хэл. Эмээгийнхээ гэрт өнгөрөөсөн тэр нэг зуны тухай тэмдэглэл бичиж над руу явуулаарай. *Намайг унтах гээд хэвтэж байх үед яагаад *Бурханд итгэдэг дээр нь аавыгаа анх хараад яагаад уйлсан тухайгаа ярь. Эдгээр зүйлийн тухай надад бүтэн цагийн турш ярьж өгсөн ч болно. Яахав, энэ тийм чухал биш гэж санагдаж магадгүй ч би чиний амнаас гарах үг бүрийг анхааралтай сонсоно.

Надад өөрийнхөө тухай бүх зүйлийг ярьж өг. Учир нь би чамтай зүгээр л цаг агаар ярьж суудаг тийм хүн баймааргүй байна... via #whoKnows.
Хааяа хэн нэгэн хүнтэй чин сэтгэлээсээ ярилцаад л, ярилцаад л инээмсэглээд л суух нь нэг тийм хэлж бичиж боломгүй сэтгэгдэл төрүүлдэг нь нуух юун. 
Надад яг ингээд суудаг хэд хэдэн хүмүүс бий. Яг хэрэгтэй цагт ярилцмаар, үед бид  гэнэт хаанаас ч юм гараад ирдэг. Яг л ярилцаад тохирчихсон юм шиг сонин юм шүү.
Би өөрийгөө сайн ярилцагч гэж боддог, бусад хүмүүсээс ч тэгэж сонсож байлөө... Анхандаа заримд нь тэгэж санагдаагүй л гэсэн гэдэг, харин нилээд хэд уулзаж нилээн удаа дараа ярилцсаны дараагаар итгэж болох хүн шиг санагддаг гэсэн хэхэ. 
Хүн хэлээрээ гэдэг шиг хүнтэй харилцан ярилцаж байж ойлголцоно гэж боддийн хэхэ. Бас хамт байгаад ч, хаалттай ярилцах зав гардаггүй ч юм уу нэг тийм хачин хүнийг би мэддэг байсан юм, хэхэ. Би өөрөө ч гайхаад л аягү донин кк. Тэгчээд өөр хүмүүстэй болхоор ярилцчихна.. Эсүл хоёр талаас хоёулаа ярилцая гэж хүсдэггүй байсан ч юм шиг, тэгсэн мөртлөө яаж ийгээд л уулзаад таарчихдаг хэхэ. Сэтгэл байгаагүй гэхээр байсан ч юм шиг мөртлөө байхгүй хэхэ. 
Өөртөө хана босгочихоод дотор хүнээ элдэв зан ааш гоёл чимэгийн ард нуучихдаг хүмүүстэй харьцахад их хэцүү байдаг юм. Ярилцахаар үнэн юм шиг худал хэлдэг, хэлсэн болгоныг нь хүлээн зөвшөөрөөд байгаа юм шиг байхаар тэнэг хүн шиг харьцаад их төвөгтэй. Итгэхэд ер нь бэрх хэхэ. Зүгээр сайхан эр хүн шиг кк ярилцая гэхээр нэг л болж өгдөггүй тийм хүнийг танидаг байсан юм шиг одоо санагдах юм.
Илүү дутуу хуурмаг зүйлгүй, өөрөөрөө л байхад чинь хайрлах нэг нь чамайг шалтгаангүйгээр маш сайхнаар хайрлана, харин өөрийгөө дэлгэж амьдралруугаа оруулах тусам үзэн ядаж, гомдоох хүмүүс ч таарна. Тиймээс хэзээд бүгдэд таалагдаж, хайрлагдах боломжгүйгээс л хойш заяа нь таарч, санаа нь нийлсэн хэдхэн дотны хүмүүстэйгээ л сэтгэл хангалуун өөрөөрөө амьдрах нь зөв зам бизээ ингэж л бодоод суужийна дөө...
Ооя, яаасс олон юм биччив дээ гэснээс одоо ганц аяга боргол уучуул яаадаг бол өнөөдрийнхтэйгээ нийлээд 3дахь аяга нь болчих гээд шөнө унткуу юм болчдийн бол уу эсүл хөөсөнд суучихдаг юм билүү уг нь хийх юм байгаад байдаг..
Бодоод л байсан нь хожигдож, бодоод хийсэн нь хождог хорвоо гэдэг үнэн шүү. Зоригтой, зорилготой байгаарай.
Алдсан ч миний алдаа, оносон ч миний оноо өөрийхөө л жимээр унаж бүдэрч, өгсөж урууднаа хө 
Уулын оройд гарсан хойноо зөв буруугаа дээрээс харая. Be bless!



Comments

Citizen said…
Хамт боргол ууя гээд гуйгаад барахгүй байгаа юм даа. Хэзээ уух вээ хэдэн жил өнгөрчихөв боргол ууя гээд… Асуусан ном нь олдохгүй байнаөө, гадуур ч зарагдахгүй байгаа гэсэн яаж олох вээ гээд бодоод байна.
Mercy said…
Аааан, та. Боргол ууна шдээ хэхэ. Өөөө, тиймүү заза баярлалаа, гэхдээ асууж л байгаарай тэр номыг л олчихвол нэг юм эхлүүлэх гээд хэххэ :P
Citizen said…
Ном нь олдох сураг гарсан шүү
Mercy said…
Wow, za mash ih bayrlalaa kk

Popular posts from this blog

Ялгуун

Тавдугаар сар.