Аз жаргалын үүд.
Хааяа ч гэсэн далжганаж бай
Хашхир ч мөн мишээж бай
Хийсвэр дүрээ гээж бай
Хэдий болтол амьдрах билээ
Хашхир ч мөн мишээж бай
Хийсвэр дүрээ гээж бай
Хэдий болтол амьдрах билээ
Нар өглөө мандахаас хойш
Нулимс унагах юу билээ
Сар өглөө жаргахаас хойш
Санаа зовох юу байна
Нулимс унагах юу билээ
Сар өглөө жаргахаас хойш
Санаа зовох юу байна
Үүрд мөнх амьдрахгүйгээс хойш
Үрчгэр цаасыг шүтээд яахав
Үйлийн үр байдгаас хойш
Үнэн зөвийг сахьяа байз...
Үрчгэр цаасыг шүтээд яахав
Үйлийн үр байдгаас хойш
Үнэн зөвийг сахьяа байз...
Дээд эцэг өвгөд минь
Дэлхий ертөнцийг эзэлж явсан
Дахин эзлэх хувь заяатайг
Далай лам ч мэдэхгүй биз
Дэлхий ертөнцийг эзэлж явсан
Дахин эзлэх хувь заяатайг
Далай лам ч мэдэхгүй биз
Зоригт эрэлхэг баатрууд нь
Зонхи бурханг шүтсэнээр
Золбин нохой адил
Зорилго үгүй сажилна
Зонхи бурханг шүтсэнээр
Золбин нохой адил
Зорилго үгүй сажилна
Хар усаа гудрахаараа
Хамаг юмаа санаж
Хөрст дэлхийг дахин
Хамж нэг эзлэе гэнэ
Хамаг юмаа санаж
Хөрст дэлхийг дахин
Хамж нэг эзлэе гэнэ
Төр гэж байдаг бол
Түмэн олноо хайрламаар юм
Төрийн хар хайрцагны бодлого нь
Тас хар машинаар эргээд байна.
Түмэн олноо хайрламаар юм
Төрийн хар хайрцагны бодлого нь
Тас хар машинаар эргээд байна.
Харь улсаас авсан өрийн бичгээр
Хангалуун амьдруулж чадсан уу биднийг
Харь орныг ивээн тэтгэж
Хамаг ордоо алдаа биз дээ та нар
Хангалуун амьдруулж чадсан уу биднийг
Харь орныг ивээн тэтгэж
Хамаг ордоо алдаа биз дээ та нар
Гинжин урвалд орцгоогоод
Гарч чадахгүй байгааг чинь
Гадны гүрэнд сүнсээ худалдчихаад
Гай тарьж явааг чинь ойлгож байна
Гарч чадахгүй байгааг чинь
Гадны гүрэнд сүнсээ худалдчихаад
Гай тарьж явааг чинь ойлгож байна
Хар цагаан эрчим хүчээ
Халааслаж аваад явдаг юм
Хүн нэг амьдардаггүй юм
Хөрст дэлхийдээ ирдэг юм
Халааслаж аваад явдаг юм
Хүн нэг амьдардаггүй юм
Хөрст дэлхийдээ ирдэг юм
Одоо ухаар ах нар минь
Олиггүй зүйл бүү хий
Оймс бага элээсэн дүү нар чинь
Ой ухаан саруул байна
Олиггүй зүйл бүү хий
Оймс бага элээсэн дүү нар чинь
Ой ухаан саруул байна
Дээшээ доошоо орох яахав
Дэргэд хэдэн аюул байна
Давж бид зүтгэхгүй бол
Далай ламын орон шиг болох нь
Дэргэд хэдэн аюул байна
Давж бид зүтгэхгүй бол
Далай ламын орон шиг болох нь
Ард иргэдийг хуваах амьгүй олон намууд
Агаар усны бохирдол авилга мэт аюултай
Хөгжлийн түлхүүр мэдлэг гэдэг
Хөгжиж дэвшиж аз жаргалын үүдийг нээцгээе...
Агаар усны бохирдол авилга мэт аюултай
Хөгжлийн түлхүүр мэдлэг гэдэг
Хөгжиж дэвшиж аз жаргалын үүдийг нээцгээе...
Д.Жавхлан 🌍
2017.02.08 19:49
2017.02.08 19:49
Comments