... Бодрол

Хүн амьдралд бага багаар суралцсаар л байдаг. Бүгдийг анханаас нь эхлэн суралцдаг. Ямар нэгэн ажлыг хийх, бусадтай харилцах харилцаа, хүнийг уучлах, өвдөх өвчинөө тэвчих, бусдыг хайрлах, хайрлахын гайхамшигийг, хайрласан хүнээ бодох төдийд л инээмсэглэл тодроод л ирдэг хэхэ энэ бүгдээс суралцсаар л байдаг... Бид амьдралаас суралцаж байх хугацаандаа маш олон төрлийн зүйлстэй учирч хагацаж, хайрлаж хайрлуулж, олж авч, бас хаядаг. 


Энэ амьдралдаа би хүн бүрт таалагдах гэж хичээдэг үе байсөөн гэхдээ бараг 10н хэдэн жилийн өмнө, өмнөө тависан зорилготой түүндээ хүрэх гээд гүйдэг гэнэн цайлган охин байхдаа. 
Харин одоо бол хүн бүрт таалагдах гэж хичээхээ болисон өөрөөрөө байхад хангалттай, учир нь өөрөөрөө өөртөө таалагдсан зүйлсээ хийгээд л, юм бүхэнд санаа зовохгүй, тоохгүй байсан ч аяндаа болчихсон л байдаг болхоор сэтгэл амгалан байж зарим миний зориулагдхаааргүй, хамаагүй зүйлсийг зүгээр л хаяж сурна. 
Өөртөө муугаар нөлөөлдөг хүмүүс болон газар, намайг өвтгөдөг, үл тоомсорлодог хүмүүсээс зайгаа бариж сурна. Сэтгэлгүй хүнээс сэтэрхий зүү ч хараад хэрэггүй. Эцэстээ ямар нэгэн нөхцөлгүй хайрлах хүмүүс л амьдралын минь үнэ цэнэ гэдгийг ойлгоно. 
Хэн нэгнийг өндрөөр үнэлээд, хүндлээд хайрлаад явж байтал нээх тийм арчаагүй, муухай төрхөө харуулахаар урам хугарах, уур хүрэх, өрөвдөх, хууртсан ч юм шиг үнэлэмжийг минь газарт хөсөр хаяад дээрээс нь гишгэлж буй мэт мэдрэмжийг мэдрэх юуутай гунигтай бас харамсмаар.
Надад мөнгө чухал биш гэж худлаа бялдуучилж хэлэхгүй ээ. Гэхдээ амьдралын хамгийн чухал зүйл тэр мөн үү гэвэл итгэлтэйгээр биш гэж хэлнэ. Яагаад гэвэл мөнгөтэй, мөнгөгүй, нэр хүндтэй хүндгүй, ажилтай ажилгүй ямар ч үед чамайг чин сэтгэлэлээр хайрлах тэр хүмүүс, аль ч цагт ямар ч үед чиний хувирахгүй тэр сэтгэл зүрх, хүн чанар л чиний амьдралын үнэ цэнэ гэдгийг мэддэг болхоор. Амьдралын гол утга учир нь аз жаргал. Юу чамайг инээмсэглүүлж байна тэр замыг л сонго .
Дотроосоо гэрэлтэх гэдэг маш чухал шүү, зөв бодол зөв замруу хөтөлж, зөв сэтгэл зөв хүнийг дууддаг гэдэгт, хийсэн муу үйлийн үр хожим нь хоёр дахиж ирдэг гэдэгт итгэдэг. Хүнд хар буруу санахгүй, өөрийнхөө урдахыг хараад л амьдрахад болж л таарна. 
Амьдралдаа, өөртөө рефреш хийнээ. Одооноос сөрөг муу хандлага, үл хүндэтгэл, хов жив, ашиг хонжоо хайсан, хуурмаг зан гээд ер нь өөрт таалагдаагүй бүгдийг нь хүлээж авахгүй. Зүгээр л яриаг нь таслаад, харилцаагаа хязгаарлаад, шалтгаангүй жаргалтай тэнэг хүн шиг инээмсэглэх болно. Миний сонголт бол намайг өвтгөхгүй, зөвхөн инээлгэх, баярлуулж жаргалтай эерэг энерги бэлэглэх тийм л сонголт, тийм байлгахын төлөө хичээх хүмүүсийг амьдралдаа үлдээх болно. 
Би бүх зүйлийг зүгээр л миний амьдралын туулаад гарах ёстой нэг хэсэг гэж хүлээж авч байгаа. Цаг хугацааны машин гэж байхгүй, би болоод өнгөрснийг өөрчилж чадахгүй. Надад зориулагдсан амьдралын төлөвлөгөө гэж бий, би түүгээрээ л явах болно.
Төгс хүн гэж байх биш, бүгд л таниад мэдээд ирэхийн цагт адилхан энгийн л хүмүүс. Алдаа оноотой байж байж л "хүн" болж байгаа.
Одооноос дурсахгүй, бичихгүй. Бичих ч зүйл үлдээгүй болхоор тэр.

Тавьж явуулж, зүгээр л хаяж, сэтгэлээ амрааж сурах гэдэг өөрөө их том чадвар юм байнаа.





Comments

Popular posts from this blog

Ялгуун

Тавдугаар сар.