Аа, нэг тийм...

Зиакк, бас нэгэн цоо шинэ 7 хоног эхлэв ээ .. Welcome to my life kk.
Эгэл хүмүүний энэ амьдрал хүнийг янзан бүрээр сорих юм аа, хааяа сорилт даваа бүрийг нь амьдралд байх ёстой л мэт хүлээж авна, заримдаа босч зогсоод өөдөөс нь тэмцэнэ..  


Өнгөрсөн өдрүүдэд сэтгэл нэг л хүндүүртэй, зовиуртай байсан. Шинэ 7хоногтоо бас маргаашдаа, тэгээд ирэх олон өдрүүдэд ахиж тийм байдалтай байлгахыг би зөвшөөрмөөргүй байна! Худал үг, худал харц, худал сэтгэл хэнд, юунд хэрэгтэй гэж? 
Би гэж нээх л мундаг хүн тэгсэн чинь яаасан байхнуу хэн нэгний өмнө өчүүхэн хэн ч биш болж хувирахыг өөрөө өөртөө дурандаа зөвшөөрчихөөд, тэрийгээ сэтгэл зүрхээ дагасан гэж өөртөө итгүүлээд ээ истоо рилли стүпид хэхэ. 
Гэнэн ч амьтан болдоо гэж өөрөө өөрийгөө шоолж суух тийм ч сайхан байгаагүй ээ. Итгэл өгч доромжлуулах чинь ямар сайн байхав дээ. Өөрийгөө заримдаа гайхах юм хэний ч өмнөөс үгүй бол  үгүй тийм бол тийм гэж омог бардам би хааччихав? Юуны ч өмнө бууж өгдөггүй тэр тэвчээртэй өөрөө өөртөө итгэлтэй хүн хаачсан байсан бэээ хаха!
Зиа нэг иймэрхүү байлөө өнгөрсөн өдрүүд бүдэг бадаг л байсан, гэхдээ одоо тэнгэрийг цэлмүүлэхээр би ирлээ гж мэгээл кк. Өө, тийн сэтгэлээ өөдрөг байлгахгүй бол болохгүй гэдэг маш том даалгавартай хүн мартцан явжээсэн чинь бие нтр хямарч мямраад дургүй хүргэдэг байна шдээ, тэгэхээр нь уур хүрээл шууд сэтгэл санаагаа автоматаар сэргэг болгожийна өө хаха мангар амар юм бичээд үү гссс хэхэ, гэхдээ үнэнгээсээ шүү.

Омм, зарим нэг болзооноос татгалзаж байна дөө. Оройн зоогтой кинотой болзоо кк. Гэхдээ үгүй гээд зөвшөөрөөгүй, уг нь нэг хүнд гомдоод эмзэг дээрээ байсөө, тэгсэн ч ямар ч хүнтэй ялангуяа эсрэг хүйстэнтэйгээ болзоонд явах сонирхол огтоос төрөхөө болиод удаж байгаа кк. Тэр л биш бол өөр хэн ч биш. Хайр гэдэг хүндлэлээс эхэлдэг гэж боддог, ойлгодог. Тэрнээс хайр гэдэг ганц зүйлээр хязгаарлагддаг гэж боддоггүй. Буруу хүнтэйгээ буруу газар буруу цагт таарна гэдэг тэр чигтээ буруу юм байна лээ хэхэ. Гэхдээ би харамсахгүй ээ, яагаад гэвэл чи мартсан байсан мэдрэмжийг надад мэдрүүлсэн хэхэ, хүнийг санах гэж ямар мэдрэмж байдгийг мартсан байсан байна лээ.. Чи л надад тэр мэдрэмжийг сануулсан кк. 
...Хэцүү байна, зовно, уурлана, уйлна, гомдоно, унана, бүдрэнэ ... гэхдээ нэг л мөчид даваад л гардаг, нэг санаа алдаад л босоод л ирдэг болдог л юм. Гагцхүү цаг хугацааг, тэр нэгэн хэсгийг л даваад л гарах сэтгэлийн хаттай, тэвчээртэй л байх хэрэгтэй.
Одоо ийм байгаа ч хэсэг хугацааны дараа эрүүл саруул сайхан болно гэдэгт итгэдэг, тийм болохын төлөө өдөр бүр бага багаар хичээж, үр дүнг нь үзэхийн тулд би чимээгүй хөдөлмөрлөсөөр л байдаг. Таарсан хүн болгондоо итгэсэн хүн бүрт ми өөрийн амьдралыг яридаггүй. Миний амьдрал бахархамаар их зүйл хийж бүтээгээгүй ч гэсэн хэсэгхэн ч хүмүүс намайг харах бүртээ чин сэтгэлээсээ баяртай байдаг болхоор би энэхэн жижигхэн биендээ хайртай байдаг юм. Ойлгох ойлгохгүй бол хүний өөрийнх нь л сонголт, гэхдээ надад чамаас илүү урдах замаа сайн харж явахыг хичээх болно. Хүнийг ойлгохыг мэдрэхийг хүсвэл, ямар ч аргаар хамаагүй ойлгож мэдэрдэг юм. Ойлгохыг хүсэхгүй хүнд мянга тойруулж хэлээд ойлгохгүй л дээ. Сайн сайхныг хүсье!


Comments

Popular posts from this blog

Ялгуун

Тавдугаар сар.