Slowly...

Хогийг хаях хэрэгтэй. Чи ухаан суух хэрэгтэй. Харин хүлээх хэрэггүй.
Гарчигандаа тохироогүй тэс өөр зүйлсийн талаар бичих гээд байх шиг байна аа би... Хэнд, юунд итгэх, хэнийг юуг хайрлах, хэн юу гэсэн хоёрхон ерөнхий үг дээр тогтдог мэт.
Өөр байж болох л байсан, зүгээр л хүсээгүй. 



Өөр байлгахыг хүссэн гэвч бас хүсээгүй. Харахад зүгээр л аль аль нь хүсээгүй. 
Мэдрэмж гэдэг миний хувьд маш чухал, дуудлага бүрт сэтгэл догдолдог, зурвас бүрт адил.
Гэвч удаан явцтай энэ бүхнээс залхаж байна одоо. Амьгүй үхмэл харилцаа хэнд хэрэгтэй юм бээ. Надад лав хэрэггүй. Би амьдралд шунан дурлаж амьдармаар байна, би хүний хийж болох бүхий л зүйлсийг хийж үзэж идэвхитэй амьд амьдралыг илүүд үздэг. 

Би ууланд гарч, усны урсгал чимээг, шувуудын шулагнах чимээг сонсож, сэвэлзүүр салхинд үсээ хийсгэж, өвдөж бас эдгэрч, баярлаж бас бусдыг баярлуулж, гомдож уучлуулж, хайрлаж хайрлуулж, инээж, хийж болох чадах бүгдийг нь л хийж амьдралаас авч болох таашаалуудыг авахыг хүсдэг. 
Гараа дэлгээд бороонд гүймээр, болзоот залуутайгаа замын голоор хөтлөлцөөд гүймээр, нарны өөдөөс эгцэлж ширтээд тэнэг юм шиг инээмээр...

Бодол санаандаа байдаг бүгдийг ил гаргамаар. Заримдаа энэ бүхнээс залхаад хаашаач хамаагүй зугтаад хэдэн сар жилээр нам гүм дунд уусан шингэж амьдармаар. 
Хүний хүсэл, шунал дийлдэх нь үгүй мэт. Минийх болоогүй бүхний араас зууралдах хэрэггүй гэдгийг мэддэг ч тавиад явуулж чадахгүй нь бас байдаг л юм байна. Намайг өвтгөдөг ч өвдөлтөнд нь дурлах мэт мэдрэмж. 
Бүгдийг харьцуулах албагүй ч гэхдээ байгаа зүйлдээ сэтгэл хангалуун байж амар амгалан байгаадаа баярлаж өөдрөг байх хэрэгтэй бас ёстой. Бүх юм өөрийн чинь л сонголт алдсан ч бай оносон ч бай өөрөө өөртөө сайн сайхан санагдаж зөв амьдрах. Бусдын үг, зөвлөмж мэт шүүмжлэл дундаас шүр сувдыг нь түүж аваад титэм хийж өмсөнө өө. Хүнд юу ч тохиолдож болдгийм шүү тохиолдсон тэр үед нь харамсахгүй байхын тулд зөв инээгээд урагшаа л хар. #PLEASE

*** Зиакк, lunar new year тахиа жил сайхан эхэлжийна аа.. Сэтгэлээ дийлж сурч байна. Өөртөө боломж олгож бас зарим зүйлсэд шийдвэр гаргаж сурч байна. 
 Гэхдээ бид өөрсдийгөө хэзээ ч үнэнчээр шүүж чаддаггүй. Өөрийнхөө сул талыг харж, өөрийн ур чадварыг бодитоор үнэлж чадахгүй. 
#Догдлол мартагдсан мэдрэмж, сэтгэл хөдөлж нэг тийм мэдрэмж байдаг даа цаасан дээр буулгахад төвөгтэй... 
*Өнгөрсөний араас санаашран суухгүй, болох юм болдгоороо болсон л юм байгааз, яшиг л байна!!! 
I have been patient, but slowly i'm losing faith. I'm losing control
SO PLEASE



Comments

Popular posts from this blog

Ялгуун

Тавдугаар сар.