Лайф.

Хэхэ, хавар боллоо хайртдаа оч гээд л мснжрээр ороод ирлээ, хөгжилтэй хүмүүс бас хааяа хөөрхөн шүү.
Ойрд тайван сайхөөө,хүний өмнөөс баярлаж гүйгээд л өөрийнх нь ажил бүтчихсэн юм шиг л яваад байгаа... 
Бүгдийг сайхан тайвнаар хүлээж аваад л байгаа, нэг өдөр тэсрэхвий хэхэ. Цаг нь биш байна гэсэн.

Амьсгалах минь хүртэл зөв байх ёстой гэдгийг мэдээгүй явж ирсийм гэж үү гээд цочсон шд хэхэ, иог их тааладаж байгаа.
Өөртэйгөө жаахан тулж ажиллахаар бэлдэж эхлээд байгаа. 
Өөрийн гаргасан шийдвэртээ эргэлзэж байсан удаагүй ээ, бүр өөрийн амьдралыг шийдэх алхам шийдвэртээ хүртэл эргэлзэлгүйгээр шийд гаргаж байсан хүн чинь одоо шийдвэртээ эргэлзээд л эргэж буцаад байх шиг. Ингэж болохгүй шдээ хэхэ
Гоё ууланд гармаар байна, бичмээр байна, сурмаар байна, уншмаар байна, үзмээр байна, амталмаар байна, илүү сонирхолтой зүйлсийг эхлүүлмээр... 

Хэзээ ч юм… Байсан юм байхаа болиж, байгаагүй зүйлс шинээр үүсч, төрнө. Жам юм хойно… Яг л цэцэг ургаад, унаад, хагдраад дахиад дэлбээлдэг шиг гэх үү дээ.


Comments

Popular posts from this blog

Ялгуун

Тавдугаар сар.