Цаг хугацаа.


Заа байз, цаг хугацаа ч нисээд өгчээ би ч бас хөгширөөд амжаад л байгаа юм байна хэхэ. Хаврын улирал урт өдрүүдтэй, нозоорны цаг яваад л байгаа мөртлөө явж өгөхгүй. Яг одоо бол нуруунаас нар төөнөөд нойр хүрээд хажуудаа кафейнаагаа тавицан л суужийн тэгсэн ч бас л нойр хүрээстэй л байна



Сүүлийн үед нэг л гэгэлзээд, олигтой шийдсэн ч юм байхгүй, шийдээгүй ч юм байхгүй нэг тийм бөөлөнхий л юм яваад байна.  Надаас шалтгаалах бус өөр хүнээс ч биш, хэхэ би өөрөө л шийдэх ёстойм байна гэдгийг ойлгоод байгаа ч бас л чадахгүй юм.
Үдлээд л өнгөрөх хорвоо, үхээд л төгсөх амьдрал үрэгдээд л дуусах мөнгө үрчийгээд л бүдгэрэх гоо.., Юунд тэгтлээ шунаж, адгаж, үзэн ядаж, жүжиглэж амьдрах вэ, эцсийн дүн нь ердөө л мэдрэмж биш гэж үү... 
Яг юу бичих гээд байгаа ч юм, хэнд ч зориулж бичдийн хэхэ, зүгээр л бичмээр санагддын юу ч хамаагүй кк. 
Ямар нэгэн юм хэмжээ хязгаартай байдаг, харин тэр бүхэн нь хэмжээ хязгаараасаа хэтэрвэл юу ч тэр дэмий нь их байдаг байх...
Амьсгалах ч үгүй, мэдрэгдэх ч үгүй сэтгэлээр би яахав ээ...



Comments

Popular posts from this blog

Ялгуун

Өглөөний санамж