Айсуй...

Өнөөдөр олж умшсан хамгийн гоё үгс!!! / Happiness is always here and now! Аз жаргал, баяр баясгалан үргэлж байна яг одоо ч энд!/. Хүний сэтгэл санаа гэдэг хааяа хямдхан санагддаг болоод байна. Маш хурдан хормын дотор л өөрчлөгдөөд л, хормын дотор хувисаад, нисч байснаа газарт навс хийтэл унаад хэхэ. Унасан байснаа сэв хийтэл сэргээд... яг ингээд бодоод суухаар өөртөө инээд хүрээд суух юм хэрвээ би нэг газар кафед ч юм уу сууж байхыг харсан хүмүүс гайхах л байсан байх нэг инээгээд нэг бодлогошироод л..



Ер нь их тэвчээртэй бүр маш их тэвчээртэй хүн гэж боддог байлаа, гэтэл үгүй юм шиг санагдах болоод. Жижигхэн зүйл дээр ч эмзэглээд, жижигхэн зүйлээс болж сэтгэл хямраад л уг нь ингэдэггүй хүн байсымсан. хэхэ
Заримдаа бодол санаагаа цэгцлэх үе байдаг, хүний тархи ч бас хэрэгтэй хэрэггүй бодлууд, үйл явдлуудыг хадгалсаар байгаад цагийн эрхээр мартагдах нь мардагддаг, зарим зүйлс хичнээн мартая гээд тусыг эс олно доо хэхэ.
Зарим нь гүн бодолд автана, зарим нь гудамжаар алхана, зарим нь хэнтэй ч вуг ч үл ярина ганцаараа байна, зарим нь утаа баагиулна, зарим нь арга ядахдаа аяга тагш юм хөтөрч байж сэтгэл санаагаа зассан аядана, зарим нь унтана.
Гэвч заримдаа юу ч бодохгүй байя гэвч нэг л сонин яг алийг нь бодохоо мэдэхгүй бодлууд хөврөөд байдаг нэг тийм үе байдаг тмээ?
Бүх зүйл минийх болох албагүй ч, миний хүссэн бүхэн минийх байх ёстой ч биш гэж бодож яаалт ч үгүй шаардлагаар.
Хэхэ, хүссэн бүхнээ аваад, хүссэн бүхэн минь минийх болоод байвал бас сүүлдээ утга үгүй болох юм шиг санагддаг надад.
Минийх болоогүй зүйлсэд сүүлд нь баярлах шалтаг олдох үед заримдаа боддог.
Олон хүнд сэтгэл гаргаж үзээгүй болхоор алдсан байж болох ч хүмүүс өөртөө алдааг өгөх дургүй хүсдэггүй. Алдсан ч байж болно оносон ч байж болно тэрийг харин нилээд хэсэг хугацааны дараа л ойлгож ухаарч, алдаа юу оноо юу гэдгийг мэдэж авна байх.
Сэтгэл татагддаг бүхэнрүүгээ тэмүүлэх хэрэггүй байдаг юм байна. Хэтэрхий их татагдсан зүйл чамайг хэтэрхий их өвтгөж магадгүй!

Хэр олон хормыг аз жаргалтай өнгөрөөж чадаж байна түүгээрээ баян, ядуугаа хэмжээрэй. Түрийвчиндээ баян ч сэтгэлдээ хоосон хүмүүс хорвоогоор дүүрэн байхад чин үнэн сэтгэлийг хүндэлж, бас үнэлж сэтгэлээрээ л баян амьдарцгаая.
Өлгий, авс хоёрыг хүн бүхэн дамждаг болохоор
Өөр юу ч хэрэггүй, бие биеэ л хайрла
Амьддаа бие биеэ хайрла, хүмүүсээ
Алив сайхан бүхнээ бусдаас битгий харамла.

Na na nananannanananaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaa

Comments

Popular posts from this blog

Ялгуун

Тавдугаар сар.