Юмс...

Юмс бүхэн...
Юу ч биш байж болно, юу ч мөн байж болно ч болохгүй ч...



Мэддэг хирнээ мэддэггүй.
Мэддэггүй хирнээ мэддэг
Таадаг хирнээ онодоггүй
Таагаагүй хирнээ онодог... Эцэст нь юу ч юм...
Дэргэд байгаа зүйлийг анзаардаггүй, хайхардаггүй тэгсэн хирнээ бусдаас байгаагаас нь илүүг хайж эрэл сурал болдог.  Аяа,  сонин бөгөөд тэнэг ч гэхиймүү тэгсэн мөртлөө ухаантай мэт царай гаргадаг ийм л нэг бөөрөнхий, бариад авая гэхээр баригддаггүй мөртлөө намайг бариж аваач гээд байдаг хэхэ хачин юм шүү...
Нэг удаа инээнэ, уучилж ойлгохыг хичээнэ... тав, аравдахь бас л адил... Харин хамгийн сүүлд нь залхана, залхуутай санагдана. Инээмсэглэл тодорхоо болиж, сэтгэл хөдлөхөө бас болино хэхэ. Харах юмсан, уулзах юмсан хүсэл ч төрөхөө байж байдаг л нэгэн хувирах боловч... Тэр нэг хэсэгхэн хэсгийг хэзээ ч ойлгохгүйг ойлгуулах гэж хичээж байсандаа харамсах ч шиг... хэхэ

Нэг хэсэг зүйлийг та одоо ойлгоно. 
Нэг хэсэг зүйлийг та хожим ойлгоно. 
Нэг хэсэг зүйлийг та хэзээ ч ойлгохгүй. 
Яагаад гэвэл,тэр зүйлийг хэзээ ч хэн ч ойлгодоггүй юм.
Нэг хэсэг зүйлийг та ойлгох хэрэггүйг ойлгоно.
Нэг хэсэг зүйлийг та ойлгосондоо хожим харамсана.
Яагаад гэвэл, юмс үзэгдлийг ойлгоно гэдэг ямар ч утгагүй зүйл болохыг та ойлгож эхэлж буй нь тэр... / С. Дармажисрай... Ойлголт /


Худал хуурмаг гээч тоосонцор юм бүхэнд наалдчихжээ. Худал хуурмаггүй зүйл гэж нэгээхэн ч алга. Хүлээсээр залхлаа. Шинэ сайхан мэдрэмж, гэрэл гэгээ, сайн сайхан, миний итгэл үнэмшил сульдлаа. Алдуурлаа. Юу ч... юуг ч... Хүмүүст зориулмааргүй байна. Хууран мэхлэгчид, зориг зүрхгүй хулчгарууд... Амнаас нь үнэн гарахаа байчихсан, гэрэлтүүлэх чадвараа гээчихсэн унтарч буй сүүмэлзэгч зулнууд. Би өөрөө өөрийгөө бус намайг тэд, та нар, чи өөрчилж байна. Би хувирч байна. Удахгүй хэн ч биш, юу ч биш, зүгээр л тоос болно. Энэ мэдрэмж хүртэл чинийх биш, минийх ч биш. Үр дүн. Ердөө л үр дүн. Чиний, та нарын өгсөн, миний хүлээн авсан үр дүн.

"Үүр цайж тахиа донгодохоос өмнө чи надаас гурвантаа урвана..."
Чамд сануулсан шүү дээ.
Бас өөрөөсөө. Өөрийнхөө сэтгэлээс, миний итгэлээс урвана.
Чи уншсан, гэвч юу ч ойлгосонгүй.
Та нар ч бас уншдаг.
Харин ойлгодоггүй. Гэвч заримдаа юу ч ойлгохгүй байх нь, байдаг байх...
Амар тайван хаа байна. Магадгүй тэнэглэлээр хүрээлүүлэхэд, хүлээж цөхрөөд итгэлээ алдах үед, хүслээ салхи мэт чөлөөлөхөд, зорилго гээч өөрийг минь зовоогчийг зориуд хөөж зайлуулахад л хайж байснаа олох байх. Тэнд л тэмтрэгдэх төдийхөн амар тайван намайг хүлээж байж магадгүй.
Худал хуурмаг гээч тоосонцор юм бүхэнд наалдчихжээ. Амлалт гэдэг чинь шал хэрэггүй шүү дээ. Хэзээ ч, юу ч битгий амлаж бай! Өөрийгөө зовооход л нэмэр болно тэр чинь.




Салхийг бүү аргад.
Зөөлөн хонгор алгаараа нүүрийг чинь илбэн энхрийлж байсан ч...
Яагаад гэвэл салхинд орхин одох шинж чанар агуулагдаж байдаг юм.
С.Дармажисрай





Comments

Popular posts from this blog

Ялгуун

Өглөөний санамж