Brand new day...

Зиакк, шинэ сар гарчихлаа. Сайн уу  4сар минь чамтай ахин уулзаж байгаадаа би маш их баяртай байна.



Өнөөдөр их маш сайхан өдөр байна аа. Сүүлийн нэг сар өдрийн бодол шөнийн зүүд болж байсан ажил маань яг сүүлийн 7 хоногт эрчимтэй байсны дүнд өнөө өглөө сайхан мэдээгээр угтаж тэнгэр цэлмэх шиг л болоод баярлаад л суужийна даа.. Одоо хүлээх л үлдсэн.
Бүгдийг биш ч зарим зүйлсийг өөрчилмөөр санагдаад байгаа. Бүгдийг эерэгээр нь эзрэг талруу нь хэхэ.
3р сарын төгсгөл аягүү үйл явдалтай таарчихсан, за бараг л юу гэж бодсон бол бла бла.. зөндөө юм бодогдсоон гэхдээ чиний нүдэнд харагдсанаар л дуусгая даа хэдий тийм биш ч гэсэн.
Эхлэл ч үгүй төгсгөл ч үгүй үлгэр шиг мэдрэгдэх ч үгүй мэдрэх ч үгүй сэтгэлээр ч яахав ээ, хий дэмий цаг хугацааны эцэст нь гүн шарх болохоос нь өмнө л дуусгаарай Заяа.
Одоо холбоо байхгүй амар. Өөр зүйлд сатаарахгүй.
Хүний тархи гэдэг сонин эд шүү, заримдаа баярламаар заримдаа үзэн ядмаар сайхан дурсамжийг санахаараа баярлаад муухай таагүй дурсамжийг санахаар нь үзэн ядаад.

Яг өнөөдрөөс 10н жил өнгөрчээ. Тэр үед зүгээр л тайвширлыг хүсч бас юуг ч хүсэхгүй бие сэтгэл минь юу юугаа ч үл мэдэм тийм л хэсэгхэн орон зайнаас тусгаарлагдсан мэт мэдрэмжийг мэдэрдэг үед байсан юм. Би бичихийг бодохыг ямар их хүсдэг байсан гээч... яг одоо ингээд бичээд сууж байгаа шигээ төсөөлж л чаддаг...
Тэр үеийн дурсамжаас одоо зарим нь бүдгэрч эхлээд байгаа яг үнэндээ цагийн эрхээр л байх даа. Тархиндаа байгаа бүгдийг нь буулгамаар санагдах юмаа гэхдээ буулгахад их утга учир байна аа..... хэхэ.
Please god help me, bless me :)

Enjoy







Comments

Popular posts from this blog

Ялгуун

Өглөөний санамж