Нэг ийм.

Хүн бүр л мэддэг уншсан гэвч яг бодсон хирнээ тэр болгон бодолдоо үнэнч байдаггүй юм шиг...



Зөв хүний үйлдэл, нүднээс далд ч зөв байдаг гээд энд тэнд албан газар, хоолны газрууд ресторан кафены 00-д таарч л байдаг. Хараад л уншаад л өнгөрдөг байх, би ч өөрөө тийм л нэгэн хараад л уншаад л өнгөрдөг.
Дахиж тэгэхгүй гэж хэн нэгэнд болон өөртөө амласан ч дахиж тэр үйлдэлээ давтах, хараалын үг хэлэхгүй гэчихээд хэлэх жишээний.
Өөрийгөө ялах нь өөртөө амласандаа хүрдэг байх нь дайны талбарт 1000хүн ялсанаас ч илүү гэдэг.
За яахав нэг удаа, за яахав сүүлийн удаа, за яахав гэсэн үгээр өөрийгөө хуурдаг үе зарим тохиолдолд гарч байсан кк. Гэхдээ бусдад гэм хоргүйгээр л дээ..
Гэхдээ үе үе хүн өөртөө болон амьдралдаа яг л компютерт рестарт хийдэг шиг дахин шинэчлэлт хийх нь маш хэрэгтэй гэж боддын.
Өөрт л хэрэгтэй, өөрийнхөө л хажууд байлгамаар санагдсан зүйлийнхээ араас хэт шургуу хөөцөлдөх нь байдлыг бүр улам төвөгтэй удаан, нуршуу болгодог юм байна лээ.
Энэ л Би-дээ шудрага хандаж, өөртөө үнэнч байж, алдаа гаргасан бол ухарч нэгийг бодон хоёрыг тунгааж, хариуцлагаа ухамсарлаж бас хүлээж чаддаг хүн болох л чухал.
Мартсанг сануулсанд баярлалаааа кк.

Comments

Unknown said…
Тийм шүү! Хүн өөрөө өөртөө хариуцлага тооцож өөрөө өөртэйгөө тулж ажиллавал дотоод сэтгэлийнхээ үнэн мөнийг дүгнэх чадвартай болно, тэгсний үндсэн дээр өөрийг нь хүрээлэн буй орчин тэдгээрийн эргэн тойрондох юмс үзэгдэл тэдний харилцан үйлчлэл мөн өөрт хүрэлцэн ирэх хувь хувиарлалтыг ойлгон ялган шинжлэх ухамсрыг олж авна.

Popular posts from this blog

Ялгуун

Тавдугаар сар.