10хан хоног...

Шинэ он ойртсоор л...


Нүдээ аниад хүслээ бодоод, чин сэтгэлээсээ хүсдэг. Хүн ер нь яагаад хүслээ бодохдоо, чин сэтгэлээсээ залбирахдаа нүдээ анидаг юм бол оо...?
Би шинэ жилийн баярыг гэр бүлийн баяр гэж боддын,  хайртай хүмүүстэйгээ хамт бүгдээрээ баяр хөөртэй, аз жаргалтай... Гэрээр дүүрэн хүн, бужигналдаад л хөгжилтэй, тоглож наадан, ширээ тойрч суугаад шампаанскаа буудуулаад, тортоо задлан салютаа буудуулаад л оныг угтдаг.
Бас бүгд шинэ чоо шинэ гэсэн зүйлсийг сэтгэл дотроо бодоод л, хүсээд л. Хуучин эвлэрээгүй бас эмзэглэсэн муухай дурсамж харилцаануудыг уучилахыг нь уучлаад, мартахыг нь мартаад, үл тоохыг нь хаяаад шинэ хуудаснаас бичиж эхлэх гээд бэлдээд л...
Маш зузаан гаднаас нь харахад ч гэсэн умшихгүй байхын аргагүй, тийм л зохиол юм уу роман бичиж эхлэх гэж байна гэж төсөөлөөд үз дээ, нүдээ аниад... хэхэ. Төсөөлөхөд  юу бичигдэх бол, хаана ямар сонирхолтой үйл явдал өрнөх бол гээд л.
2017оныхоо 52ширхэг буюу 7хоногт 1 л удаа анхны гэх тодотголтой зүйлс хаалга тогших гээд л хаалганы цаана хүлээгээд л зогсож байгаа гэхээр нэг гоё, сэтгэл догдлоод. Хаалганы цаана юу ч хүлээж байгааг мэдкү ч гэсэн би бүхий л зүйлсийг инээмсэглэн, баяртайгаар угтан авахыг хичээх болно :).
Дуусгаагүй амжуулах хэд хэдэн зүйлс байгаа. Эхнээс нь дуусгаад л яваад байгаа, гэхдээ энэ жилдээ л багтаагаад хуудсыг нь хаагаад эмзэглүүлэх зүйлсийг ч бас амжуулахыг бодоод байна. Энгийнээр сайхан инээмсэглээд л хаана.
Он дуусахад юухэн байхав дээ, зурс гээд өнгөрчихнө яг 10хан хоног үлдсэн байна. 2016ондоо хэлэхийг хүссэн бүхнээ хэлээрэй, хийхийг хүссэн бүгдийгээ бас хийж амжуулахыг хичээгэээрэй, гэхдээ зөвтөөр хэхэ.
Он дуустал чадахаараа зав гарган олон зүйлсийг бичихийг боджийна өө.



Comments

Popular posts from this blog

Ялгуун

Тавдугаар сар.