Update...

Маш олон янзын өдрүүд.



Хаанаас нь эхэлж бичдийн билээ хэхэ. Ойрд лаг эмоцитой өдрүүд байлөө тэгсэн өнөөдөр бүр нэг л сонин ёоозгүй өдөр байлаа даа. Гэхдээ яахав энд бичээд үлдээчий, ахиад тийм өдөр цөөн байг.
Өчнөөн жил сайн муугаа мэдэлцэж, зовлон жаргалаа хуваалцаж байна гэж боддог байлаа, би л боддог байсан юм шиг санагдтал хэхэ инээдтэй байгаам шүү. Хувь хүний сонирхол өөр өөр, миний итгэдэг, надад таалагддаг болгон чинийхээс тэс ондоо шүү найз минь...
Өнгөрсөн өдрүүдэд юу ч юм бодоод, бодогдоод л гоё удахгүй шинэ он инээмсэглээд л надруу ирэх гээд хаалганы цаана хүлээгээд зогсож байгаа гэж бодохоор нэг л сонирхолтой 2017он чи надад ямар гоё бэлэгнүүд, ямар ухаарал, ямар мэдрэмжүүдийг ямар ямар ямар ямар олон гайхалтай зүйлсийг бэлдсэн бэ? Аз жаргалтай, сайн сайхан бүгдийг нь би хүлээж авна аа.

Хүнд анхны сэтгэгдэл чухал ч таниж мэдэх хугацаа бүр их чухал гэж боддын би. За тэгээд энэ нийгэмд үнэн зөв болоод ёс суртахуунд тооцогдох зүйлс хэр үнэн юм бэ дээ гэээд л асуучмаар, хариултыг нь хэн нэгнээс авчихмаар л байна шүү, үнэн худал зөв буруу нь хамаагүй ээ чи угаасаа бүгдийг мэддэг байх албагүй шдээ кк.

Зиа нэг иймэрхүү гснээс энд тэнд өөр юм хийжаахад яг гоё тэгээл биччий, ингээл биччий гээл янзан бүрийн санаанууд орж ирээд л байдаг яг ингээд суугаад бичихээр юуууу ч орж иркүүүүүүеээээнмааа кк шооол валайн ;P.
Ер нь бодоод л байна, хүн магадгүй дурсамжиндаа амьдардаг байх дуртай үедээ гаргаж ирээл, дуртай үедээ хаагаад л яг ном шиг гсссс хэхэ.
Сүүлийн үеийн дурсамжаа саналаа л даа, гоё нандигнасан дурсамжууд минь ихэнхи нь хуучраад мартагдах шахсан байна өө. Хамгийн сүүлийн сэтгэл хөдлөлүүдээ бодоод үзэхээр тэр одоо сэтгэл хөдлөл үү яг юу вэ? сайн хэлж мэдкү л байгаадаам хэхэ.
Гэхдээ л харахгүй байхаар хармаар санагддаг, ярихгүй бол яримаар санагддаг..
Зүгээр л дэргэд минь байвал нэг тийм юм ярихгүй ч гэсэн дулаан мэдрэмж гэхиймүү юугхийн за мэдкүүм байна аа нэг тийм сонин...

Он дуусахаас өмнө зарим нэг цэгцлэхийг нь цэгцлээд тавичихмаар байна аа, орхих ёстойг нь орхиод, байх ёстойг нь байх ёстой газарт нь үлдээгээд сэтгэлээ сайхан цэвэрлээд шинэчлэгдээд орно оо.
Өөртөө жаахан шүүмжлэлтэй хандана ааа Мэээрси хэхэ.
You know what's a beautiful? Real conversation.

.






Comments

Popular posts from this blog

Ялгуун

Тавдугаар сар.