Шинэ оны мэнд ээ, дотроосоо гэрэлтэж амьдар.

Ганцхан хоноод ердөө л бараг 24 цагийн дараа он солигдох нь ээ..




Сайн байна уу? 2017 он минь. Сайхан байлаа 2016 он минь баярлалаа, баяртай ☺
Өнгөрч буй он миний хувьд маш өгөөжтэй, сэтгэл хөдөлгөж бас хөргөж, басхүү өөрөө өөрийнхөөрөө байж, өөрийнхөө итгэсэн зүйлд бат итгэлтэй байхыг, хэн нэгний хэлсэн үгэнд биш хийсэн үйлдэлийг л харах хэрэгтэй гэдгийг дахин дахин өөртөө баталж, өөрөө өөрийнхөө гаргасан шийдвэрт харамсаж, санаа алдаж үзлээ...
Энэ хорвоо дээрхи дэлхийн хүмүүсийг цав цагаанаар, цэвэр ариухнаар төсөөлж, түүндээ багтааж явсан минь буруу байж, түүнийгээ ойлголгүй өөрийнхөө зүрх сэтгэлд итгэж, түүнийгээ л дагаж явахыг хүссэн боловч сэтгэл гээчийгээ л дагаж явах гэж үзсэн 2015-2016 он байлаа хэхэ. Заримдаа өөрийгөө буруутгаж, зарим зүйлс дээр өөрийн ухаангүй мэт загинах ч үетэй таарч явлаа хаха лаг бичсссс хэхэхэ..
Хүн яагаад заримдаа буцахыг хүсдэг юм бол оо, айййй хөөрхий хэхэ
Одоо нэг зүйлийн талаар ойлгож авч байгаа, сурч авч байгаа..
Хандлага бүрийг хүлээж авахгүй, хандлага бүрт хариу үйлдэл үзүүлэхгүй. 
Бүгдэд инээмсэглээд хөнгөхөнөөр, өөрөө өөртөө тусгаж авалгүй байхыг хичээж амьдарна..
Өнгөрсөн, минийх байж болох ч байсан боломжуудад сайн сайхныг хүсээд явуулж чадна. 
Үгэнд биш үйлдэлд итгэхийг илүүд үзнэ. Баганд миш сэтгэлд илүү итгэхийг, надад юу зориулж чадахыг нь харна, би юу зориулж чадах вэ биш.

Сайхан кофе уугаад нар жаргахыг харж суух, өглөөний нарны цэвэр тунгалаг туяаг хараад баярладаггүй, түүнээс амьдралын хоромхон тохиох аз жаргалыг  мэдэрдэггүй, жаахан хүүхэд хараад өхөөрдөж мэддэгүй, гараас минь хөтлөөд алхаж үзээгүй байж, илүү зүйлийг нэхэх гэдэг, амьдралын энгийн зүйлсүүдийг ч хэрэгжүүлж мэддэггүй чаддаггүй, үзээгүй, аз жаргалыг мэдэрч чадахгүй байж том том яридаг, худал хэлдэг тэр худао үгс нь энгийн давтагдаж байдаг.... тийм хүмүүсээс хол байхыг хичээнэ. 


Хүн энэ биеийг нэг л олж төрнө, нэг л төрж нэг л удаа эцэг эхийн сайхан хайранд өлгийдүүлж өхөөрдүүлэн өдий зэрэгт хүрчихээд, хайрлуулж хайрлагдаж үзээгүй мэт зан авир гаргахыг тэвчиж хараад сууж чадахгүйнээээ.

Бас өөрөө өөрийнхөө үйлдэлд эзэн болж, үг үйлдэлдээ анхааралтай.
Буруу сонголт, санаандгүй гаргасан алдаа, таагүй дурсамжууд болон харамссан сэтгэл бүхэн минь энэ онтой хамт үлдэг.
Зориулсан сэтгэл минь ч бас чамтай хамт эндээ үлдэг. Номтойгоо хамт хэхэ. 
Дотроосоо гэрэлтэж амьдарна аа, чадсаар л ирсэн чадсаар ч байх болно тийм тулдаа л өдий явж байгаа, би бүгдийг чадах хүчирхэг нэгэн.

Зүрхэнд ХАЙР, бодолд УХААРАЛ буй цагт бидний бүх үйлдэл зөв. Харин хамгийн анхны алхам нь чин сэтгэлийн инээмсэглэл юм. Бүсгүй хүний чимэг болсон дотоод сэтгэлээс ундран гарах ИНЭЭМСЭГЛЭЛ-ээр өдөр бүр өөрийгөө чимээрэй 




Comments

Popular posts from this blog

Ялгуун

Тавдугаар сар.