Feeling stressed!!!

Үйлдэл.
Үг бол хэн ч юу ч гэж хэлж болно бас чадна.

Сая өнгөрсөн зун найзуудтайгаа гадаа сууж байв өө, тэгсэн хажуугийн сандал дээр нэг жоохон банди нэг охиныг л найрах гээд л байгаа бололтой янзан бүрийн юм яриад л, инээлгээд л их л бла бла болжийна өө. Биднуус яахав хажууд нь инээлдээд л мар мар хөхрөөд л шоолоод л хэхэ. Тэгсэн зун ч гэсэн нэг тийм салхитай, жаахан зэврүүн байсын. Банди охиноос асууж байна аа? Хэнээ чи даарчийна уу? 
Охин гайгүй ээ, нээх даарку байна /яг үнэндээ бол охин даарч байгаа нь мэдэгдэж байсан/
Банди харин би чамайг даарч байгаа бол уу гэж бодоод л, уг нь би чамд цамцаа тайлаад нөмрүүлмээр л байна даанч би өөрөө даарчих юм шиг санагдаад ... бла бла. /хөгийн/
Энэ яриа болсоны дараа нээх удалгүй тэр 2 яваад өгсөн, бодвол охин тэр бандитай ахиад уулзахгүй байх гэж найдсан хэхэ.

Үг чухал ч үйлдэлийг л харах хэрэгтэй гээд яриад л бичээд л умшаад л...
Тэгсэн яг цагаа тулахаар худлаа юм өө, одоо хүмүүс нэг л худлаа, хуурамч санагддаг болоод байна. 
Нас явах тусам хүнд итгэх биш, хүнд итгэх итгэл минь багасаад ч байх шиг. Хүний мөс чанар муудаад байна уу, эсвэл эргэн тойрон дахь хүмүүс муудаад байна уу? Сайн ойлгохгүй л байна шүү. 
Ахын дүү, агаагийн дүү гэж гүйгээд л ирэхдээ янзан бүрийн бэлэг сэлт авчирч өгөөд л, захих юм байна уу энээ тэрээ бла бла гээд л байсан хүн дүүгийнхээ өмнөөс тэтгэлэгтэй сурчих жишээний бла бла...
Яаасан ч айхтар сэтгэдэг юм, яаасан ч айхтар бодож төлөвлөж чаддаг юм дэээ чааваассс хэхэ.
Би гэж нэг л гэнэн цайлган, цагаахан амьтан муу санах нтр гэж мэдкүү хөөрхөн ч юм шиг хаха.
Одоо жил хамгийн багаар л бүхэл бүтэн нэг жил гэх жишээний. Яшгөө битгий яв гээдаан бол эндээ л байжийяа л даа. Зүгээр шд, сайхан шд 
 #Шал онцгүй бээээээнэ шүүүүүүү та!

Comments

zzzz said…
Яасан гэнийн анх уулзхад тийм байгаагүйдээ :D. илүү оймс элээсэн эвгүй гарууд их байна оо. хүний чанар анх хараад мэдэгдэх бишдээ
Mercy said…
Өө, харин тэгээд янз янз шдээ. Найзууддаа дандаа загнуулдын яасан гэнэнийн гээд :)))

Popular posts from this blog

Ялгуун

Тавдугаар сар.